Тариалалтын төлөвлөгөөг 20 гаруй хувиар давуулан биелүүлжээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-07-04 00:02:18

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ жил 21647 га-д тариалалт хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 27917,5 га-д тариалалт хийж, төлөвлөгөөгөө 128,9 хувиар давуулан биелүүлээд байна.

Тодруулбал үр тариа 27917,5 га-д, улаанбуудай 23246 га-д, арвай 200 га-д, хөх тариа 1014 га-д, гурвалжин будаа 80 га-д, тосны ургамал 255 га-д, төмс 2503 га-д, хүнсний ногоо 283 га-д тус тус тариалж, төлөвлөгөөгөө 20 гаруй хувиар давуулан биелүүлжээ.

Энэ жилийн хувьд хур бороо элбэгтэй байгаагаас гадна тариаланчид үрийн сортдоо шинэчлэл хийж, тариалалтаа нэмэгдүүлэн, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн тул ирэх намар арвин ургац хураан авах итгэл дүүрэн байна.

Холбоотой мэдээ