Эмнэлгийн анхан шатны тусламжийн цэгийг Баян-Өнжүүл суманд байгууллаа

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-07-04 00:20:32

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн  Баян-Өнжүүл сумын нутаг Довын гуанз гэх газарт эмнэлгийн анхан шатны тусламжийн цэгийг байгуулж иргэд, жолооч нарт "Эмнэлгийн анхан шатны тусламж" сэдвээр сургалт хийж санамж, сэрэмжлүүлэг, гарын авлага зэргийг тарааж нэвтрүүлэг бэлтгэсэн талаар тус аймаг дахь цагдаагийн газраас мэдээллээ.

Уг сургалтыг Тээврийн цагдаагийн алба, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Авто тээврийн төв, Төв АЗЗА ТӨХК, Монголын бартаат замын авто спортын холбоо, Авто тв, Төв телевиз, Төв аймаг дахь цагдаагийн газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зам тээврийн осолд орсон иргэнд тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор тус цэгийг байгуулж буй.

Ташрамд, Улсын хэмжээнд жилд дунджаар 500 мянга орчим зам тээврийн осол гарч, амь насаа алдсан хүний тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.
Зам тээврийн ослоор амиа алдсан хүний 50 хувь нь анхны тусламж авч амждаггүйн улмаас нас бардаг гэсэн судалгаа байдаг
аж.

 

Холбоотой мэдээ