Амралтын өдүүдэд нутгийн хойд хэсгээр бороотой

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2020-07-04 11:38:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ амралтын өдрүүд буюу 7 дугаар сарын 4,5-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

 

Энэ сарын 5-9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.  Энэ сарын  5, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө халж 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ