"COVID-19"-ийн халдвар хамгааллын дэглэмийн албан даалгавар гаргахыг даалгав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-07-05 16:51:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны Антикорона баг, ХӨСҮТ-ийн удирдлагууд ДЭМБ-ын эмнэлзүйн зөвлөмжид өөрчлөлт оруулсантай холбогдуулан "COVID"-ийн  эмчилгээний тактикийн талаар өнөөдөр ярилцлаа. 


ДЭМБ олон улсын эрдэмтэн судлаачдыг оролцуулан судалгаа хийсний үр дүнд "COVID-19"-ийн эмчилгээнээс ДОХ-ын эсрэг үйлчилгээтэй лопинавир/ритонавир, хумхаагийн эсрэг гидрохлорокин эмийг хаслаа. Иймд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шаардлагатай бусад эмийн нөөцийг бүрдүүлэх, лабораторийн шинжилгээний сорьц авах уян бамбар, хувийн хамгаалах хувцас хэрэгслийг ХӨСҮТ, ЗӨСҮТ, хилийн боомттой аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудад ирэх 7 хоногт нийлүүлэх боллоо.  


Эрүүл мэндийн сайд баяр, наадамтай холбоотой эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, болзошгүй гамшиг, үер уснаас сэргийлэх, "COVID-19"-ийн халдвар хамгааллын дэглэмийн талаар албан даалгавар гаргах үүрэг өглөө.



Холбоотой мэдээ