ОХУ-д 21 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-07-05 18:11:27

МОСКВА. /TASS/. ОХУ-д 21 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийсэн гэж тус улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар өнөөдөр мэдээллээ. ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 317 мянга гаруй хүнд шинжилгээ хийжээ.


“Манай улсад коронавирусний шинжилгээнд хамруулсан хүний тоо 20 сая давлаа” гэж тус байгууллага энэ сарын 2-нд мэдээлсэн юм. ОХУ-д өнөөдрийн байдлаар халдвар авсан байж болзошгүй 280 мянга гаруй хүн эмнэлгийн хяналтад байгаа ажээ.


Хятадын эрх баригчид Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа дэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр мэдэгдсэн бөгөөд түүнээс хойш шинэ коронавирусээр үүсгэгддэг “COVID-19” халдвар дэлхийн өнцөг булан бүрд бүртгэгджээ.


ДЭМБ халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд албан ёсоор зарласан. Сүүлийн мэдээллээр, дэлхий даяар 11 сая гаруй хүн халдвар авч, 525 мянга гаруй хүн нас баржээ. ОХУ-д өнөөдрийн байдлаар халдварын 674515 тохиолдол бүртгэгдсэнээс 446879 өвчтөн эдгэрсэн бол 10027 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ