“Тагнуулын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан гавьяатнуудаа алдаршуулав

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-07-06 09:05:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчин цагийн тагнуулын байгууллага үүсч байгуулагдсаны 98 жилийн ой, “Тагнуулын ажилтны өдөр”-ийг /2020.07.03/ тохиолдуулан, алдар гавьяа байгуулсан “Тагнуулын албаны хүндэт ажилтан”-уудаа мөнхжүүлсэн хүндэтгэлийн самбар байгуулав.


Мөн улсыг аюулаас хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ажилтан, албан хаагч, удирдлага, ахмад зүтгэлтнүүдийн нэр төрийг алдаршуулах, хойч үедээ эх оронч үзэл, бахархал бий болгох зорилгоор 1952 оноос хойш хөтлөж байгаа “Хүндэт дэвтэр”-ийг шинэчилж хүндэтгэлийн хэсэгт байршуулсан байна.


Ингэснээр Монгол Улсын аюулаас хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оюун ухаан, мэдлэг боловсролоо дайчлан онцгой гавьяа байгуулж, гарамгай амжилт гаргасан үе үеийн шилдэг тэргүүний ажилтны үйл хэргийг алдаршуулж, үүгээр дамжуулан хойч үеийн идэвх санаачлагыг урамшуулах, нэмэгдүүлэх зорилготой юм байна.

 

Холбоотой мэдээ