Хошууч генерал Т.Бадрал Өвөрхангайд ажиллаж, алба хаагчдаа шагнан урамшууллаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-07-06 11:46:26

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар /ОБГ/-ын үйл ажиллагаатай танилцаж, нийт алба хаагчтай уулзалт хийлээ.

Аймгийн ОБГ-аас “Алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдрыг хөгжүүлж, ажлын хариуцлагыг сайжруулах” зорилтыг 2020 онд дэвшүүлэн ажиллаж байгаа ба энэ хүрээнд байгууллагын гадна болон дотор талын засварыг хийж, алба хаагчдын ажиллах өрөө, “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв”, чийрэгжүүлэх болон сургалтын танхимыг иж бүрэн засварлан  тохижуулжээ. Түүнчлэн аймгийн Онцгой байдлын газар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Улсын нөөцийн салбар, Арвайхээр сум дахь Улсын нөөцийн цэгийг бүрэн камержуулаад байна.

Дотоод нөөц бололцоогоо ашиглан идэвх санаачилгатай ажиллаж байгаа тус газрын хамт олонд хошууч генерал Т.Бадрал талархал илэрхийлсэн бөгөөд дэд хурандаа цолоор 1, хошууч цолоор 2, ахмад цолоор 5, дэслэгч цолоор 1, ахлах ахлагч цолоор 2, ахлагч цолоор 4 алба хаагчийг тус тус шагнаж, "Албаны төлөө" тэмдэг, сайшаалын үнэмлэх, баярын бичиг, жуух бичгийг 20 гаруй алба хаагчид гардууллаа.



Холбоотой мэдээ