Төрийн мэдээлэл солилцооны хур системийг 27 суманд нэвтрүүллээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-07-06 11:52:41

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн  Баянцагаан, Баян, Батсүмбэр, Баян-Өнжүүл, Борнуур, Мөнгөнморьт, Зуунмод зэрэг суманд “Хур систем”-ийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. 

Тодруулбал Төв аймаг 2020 оныг "Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээний жил" болгон зарласан. Энэ хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор 27 суманд төрийн мэдээлэл солилцооны “Хур систем”-ийг нэвтрүүлж иргэн, хуулийн этгээдэд төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зорилт дэвшүүлсэн аж.

Ийнхүү  өмнө нь төрийн үйлчилгээний нэгдсэн төв болон 20 суманд төхөөрөмжийг олгосон бөгөөд нэмж өнөөдөр 7 суманд олгосноор “Хур систем” аймгийн хэмжээнд бүрэн нэвтэрч байна. Тус зорилтын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, “Хур систем” нэвтрүүлэх төслийн нэгжтэй хамтран суманд үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний ажилтнуудад сургалт хийж “Хур систем”-ийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.

 

Холбоотой мэдээ