Сорилго барилдаанд Улсын харцага Н.Золбоо түрүүллээ

Фото
munkhzul@montsame.mn
2020-07-06 18:03:48

Баянхонгор /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд нутаг нутгийн бөхчүүд гал болон нэгдэж, бэлтгэл сургуулилтаа хийж буй.

Тэгвэл Баянхонгор аймгийн "Их богд дэвжээ"-ний галын сорилго барилдаан энэ сарын 04-нд болж, Баянбулаг сумын харьяат Улсын харцага Н.Золбоо түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат "Их Богд Дэвжээ"-ний бөх Аймгийн харцага Ө.Батзул үзүүрлэжээ. Их шөвөгт Баян-Өндөр сумын харьяат Аймгийн харцага Б.Тавхай, Баянбулаг сумын харьяат Аймгийн начин Г.Баярсайхан нар шалгарсан байна.

Сорилго барилдаанд Баянхонгор, Орхон, Завхан, Дундговь, Ховд аймгийн хүчит 64 бөх барилджээ.