Алтанбулаг боомтоор иргэдээ татан авах ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-06 17:29:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Олон улсын автозамын Шалган нэвтрүүлэх боомтоор татан авах ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

2020 оны 7сарын 05-ны өдөр 143 иргэнийг татан авч тусгаарласан байна. Эдгээр иргэдийн долоон зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 136 зорчигчийг ажиглалтад хүлээн авч тусгаарлахаар холбогдох газруудад нь шилжүүлсэн байна.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаанд Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тус албаныхан хилээр орж ирж буй зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ