Хилэн малгай

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-07-08 10:31:01

Архангай /МОНЦАМЭ/. XX зууны эхэн үед хамаарах энэ малгайг хилэн торго, даавуугаар хийжээ. Уг үзмэр нь Архангай аймгийн музейн фондод хадгалагдаж байна.

Энэхүү малгайг эхнэр хүний малгай гэнэ. Хар нарийн хилэн хэвсэгтэй, улаан цоохор торгон хуниастай, босоо оройтой, хойд сэтэрхийнээс унжсан саатай торгон 2 давхар гоёлын унжлагатай, мөн улаан утсан багц унжлагатай. Хэвсэгний гол дунд мөнгөн утсаар хөөж хийсэн зэндмэнь буюу норовтой, малгайн оройд улаан, цагаан шилэн сампин зангидсан байна. Зэс дээр түрхэцтэй юм шиг 2 салаа чимэглэл, сампингийн суурьтай. Малгайны нийт жин 365гр.

1968 онд Цэцэрлэг хотын иргэн Буянхишигээс анх музейн цуглуулгад тухайн үеийн музейн эрхлэгч Дамбийням худалдан авч байжээ 

Холбоотой мэдээ