Энэ 7 хоногт хур бороо ихтэй байхыг анхааруулав

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-07-07 10:58:56

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд уулархаг нутгийн зарим хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОША-наас онцгойлон анхаарууллаа.

Энэ сарын 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр, ихэнх хугацаанд хангайн уулархаг нутгаар түр зуурын бороо орж, хугацааны дунд үеэр нийт нутгаар бага зэрэг сэрүүсэх юм байна.

9-нд хангайн уулархаг болон хээр тал газраар бороо орох бол бусад хугацаанд хангайн уулархаг нутгаар түр зуур дуу цахилгаантай бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ хэмээн мэдээлэв.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, хээр талын нутгаар шөнөдөө 10-17 градус, өдөртөө 23-28 градус, говийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-33 градус дулаан, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус дулаан байна. 9, 10-нд бага зэрэг сэрүүснэ.

Холбоотой мэдээ