Хөрөнгийн биржид 2.9 сая хувьцаа арилжив

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-07-06 14:35:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаагаар нийт 1,342,518,533.59 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 43 компанийн 2.9 сая ширхэг хувьцааг 1,340,331,853.59 төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:


Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:


Компанийн өрийн хэрэгслийн арилжаагаар буюу компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:

2020 оны 6 дугаар сарын 29-нээс 7 дугаар сарын 3-нд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаж нийт 22 ширхэг үнэт цаасыг 2,186,680 төгрөгөөр арилжив.

Өрийн хэрэгслийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:


7 дугаар сарын 3-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,506,998,352,641.87  төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16497.72 16160.76  нэгж болж өмнөх 7 хоногоос 2.08 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ