Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүлэв

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2020-07-06 15:27:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах анги “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын  ISO 45001:2018 стандарт”-ыг нэвтрүүллээ.


Олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд “Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо”-той хамтран ажиллах гэрээ байгуулан, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх гэрчилгээжсэн сургалтуудыг зохион байгуулжээ. Мөн “Оюутолгой” ХХК-тай хамтарсан хоёр удаагийн “Гүний уурхайн аюулгүй ажиллагаа” сургалтад хаагчдаа сургаж дадлагажуулсан байна.


Түүнчлэн алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор бие бүрэлдэхүүний амралтын болон алжаал тайлах өрөө, цайны газар, байгууллагын гадна хашааг шинээр тохижуулжээ. Мөн иргэдэд үйлчлэх танхим, Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад шинжилгээ хийх Химийн лаборатори зэргийг байгуулсан байна. Ингэснээр олон улсын стандартыг нэвтрүүлснээр төрийн захиргааны байгууллагуудаас анхдагч болж буй юм.


Холбоотой мэдээ