Давст суманд 100 хүүхдийн дотуур байрыг ашиглалтад орууллаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-07-06 18:11:14

Увс /МОНЦАМЭ/. Давст сумын ерөнхий боловсролын сургууль 100 хүүхдийн дотуур байртай болж, өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Тус барилгын ажлыг улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Жигүүр-Эрдэнэ" ХХК хийж гүйцэтгэсэн байна.

Хөдөө орон нутгийн хүүхэд багачуудын сурч боловсрох тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зарим сумын ЕБС-д дотуур байр барихаар тусгагдсан байна. Үүний нэг нь Давст сумын ЕБС-ийн дотуур байрны барилга бөгөөд тус барилгыг он дамнан барьжээ.

Давст сумын сургуулийн 75 хүүхдийн хуучин барилга нь ашиглалтын хугацаа дууссан төдийгүй барилгад цууралт өгсөн байна.

Холбоотой мэдээ