"Монгол савхи", "Бодь Даатгал" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-07-06 17:34:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 7 дугаар сарын 6-нд I, II, III ангиллын 20 ХК-ийн  28.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 163.396 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монгол савхи" (UYN+14.89%) болон "Бодь Даатгал" ХК (BODI+8.08%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро" (JTB-7.76%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD-5.39%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг үнэт цаасыг 2 сая төгрөгөөр арилжив. Багцын арилжаагаар 77,148 ширхэг үнэт цаасыг 17.9 сая төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 0.15 хувиар буурч 16473.48 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,506,998,352,641.87 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    


Холбоотой мэдээ