Тарваган тахлын сэжиг бүхий иргэний шинжилгээ урьдчилсан байдлаар сөрөг гарчээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-07-06 21:13:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын зургадугаар багийн 15 настай иргэнээс энэ сарын 5-ны өдөр тарваган тахал өвчний сэжиг илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Тухайн иргэнийг хурдавчилсан оношлуураар шинжлэхэд урьдчилсан байдлаар сөрөг буюу эрүүл гарчээ.

Гэхдээ энэ сарын 7-ны өдөр Улаанбаатар хот руу дээж явуулж лабораторид шинжилгээ хийлгэх аж. Шинжилгээний хариу тухайн өдөртөө багтаан гарна.

Холбоотой мэдээ