Цол олгох 64 бөхийн барилдаан болно

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-07-07 10:41:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99, Хөвсгөл аймаг байгуулсны 89, Мөрөн хот үүсэж хөгжсөний 211 жилийн ойн баяр наадмын үеэр цол олгох бөхийн барилдаан болно.

Тус барилдаан нь сумын харцага, начин цолтой болон залуу 64 бөх зодоглож түрүүлсэн бөхөд сумын заан цол олгодог бөгөөд энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулна. Бөхчүүд бүгд цолны төлөө барилдаж байгаа учраас шударга үзүүштэй барилдаан болдог  бөгөөд  энэ сарын 11-нд нэг, хоёр, гурвын даваа, 12-нд дөрөв, тав, зургаагийн даваа болох ажээ.

 

 

Холбоотой мэдээ