Стандарт хэмжилзүйн хэлтсийн орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл хуралдлаа

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-07-07 11:01:25

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн стандарт хэмжилзүйн хэлтсийн орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл хуралдлаа.

Тус хэлтсийн Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит 6 дугаар хурал боллоо. Уг хурлаар Зуунмод, Сэргэлэн, Батсүмбэр, Баянцагаан, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Баянчандмань, Алтанбулаг сумын бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийсэн тайланг хэлэлцэв. Нийт 21 үйлчилгээнд үнэлгээ хийж зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн худалдаа үйлчилгээний 13, амралт аялал жуулчлалын 6, нийтийн хоолны 2 газарт тохирлын гэрчилгээг 1-2 жилийн хугацаатай сунгах шийдвэрийг гаргасан байна хэмээн аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ