Төв аймгийн наадамд 128 бөх барилдана

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-07-07 14:25:55

Төв /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Төв аймгийн Засаг даргын 2020 оны А|358 дугаар захирамж гарчээ. 

Аймгийн баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаж, баярын хөтөлбөрт тусгах үйл ажиллагаа болон зарим бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа, бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын, шагайн харваа зэргийг нээлттэй байдлаар зохион байгуулахаар бэлтгэж байна.

Мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх журам, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжийг баримтлан ажиллах аж.

Энэ жилийн тухайд Төв аймгийн наадамд 128 бөх барилдана. Мөн нийтийн хоол |хуушуур|-ны үйлчилгээг нээлттэй явуулах боломжтой бөгөөд мэргэжлийн байгууллагууд холбогдох журам, стандартын дагуу хяналт тавьж ажиллана гэж албаны эх сурвалж мэдээллээ.  


Холбоотой мэдээ