Иргэдийн өргөдөл, гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдлаар байгууллагын ажлыг дүгнэнэ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-07-07 13:05:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал боллоо. Хурлаар аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал үүрэг чиглэл өгсөн юм.

Тэрбээр аялал, амралтын улиралтай холбогдуулан ард иргэдэд үер ус, гал түймрээс болгоомжлох анхааруулга, мэдээллийг цаг тухайд өгч, иргэд олноор амарч байгаа байгалийн үзэсгэлэнт газруудад орчны ариун цэврийг сайтар хангаж ажиллахыг аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.

Мөн 8 дугаар сарын 10-аас эхлэн шуурхай хурлыг лхагва гарагт хуралдуулж байхаар товлож, хэлтэс, агентлагийн дарга нар өөрийн байгууллагад ирсэн иргэдийн санал, гомдлыг шийдвэрийн хамт нэгтгэн танилцуулдаг байхыг урьдчилан хэлсэн юм. Иргэдээс ирж байгаа өргөдөл гомдлын давталт, түүний шийдвэрлэлтийн байдлаар байгууллагуудын ажлыг дүгнэнэ гэдгийг онцгойлон анхаарууллаа.

Холбоотой мэдээ