Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-07 16:28:00

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хандаж дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ.

Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сануулж байна. Мөн:

огтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж тоглуулахгүй, хүүхэддээ тавих хараа, хяналтаа сайжруулах

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа. 

Холбоотой мэдээ