БНСУ-ын консул Увс аймагт аялж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-07-07 21:41:41

Увс /МОНЦАМЭ/. БНСУ-ын ЭСЯ-ны консул Кил Кан Мүг Увс аймагт ирээд байна. Түүнийг өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Батсайхан хүлээн авч уулзлаа.

Тэрбээр Увс аймгийн үзэсгэлэнт сайхан нууруудад тав тухтай аялж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм. Увс аймгийн байгалийн онгон дагшин байдал, мөнх цаст уулс, нүүдлийн шувууд чуулсан үзэсгэлэнт нууруудын дулаан салхи зэргийг тэрбээр өөрийн биеэр мэдэрч, тус аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж байгааг уулзалтын үеэр онцолсон юм. Тэгэхдээ БНСУ-ын Чэжү аралтай холбож Солонгосын жуулчдыг Увс аймаг руу аялах маршрут бий болгохыг санал болгосон нь онцлог байлаа.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан консул Кил Кан Мүгийн Монгол-Солонгосын харилцаанд оруулсан хувь нэмэр болон Увс аймгийг БНСУ-тай холбоход оруулсан хувь нэмрийг үнэлж түүнийг аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм.

 

 

 

Холбоотой мэдээ