"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн", "Махимпекс" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-07-07 16:55:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 7 дугаар сарын 7-нд I, II, III ангиллын 25 ХК-ийн 98.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий  323.691 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERDN+7.69%) болон "Махимпекс" ХК (MMX+5.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шуудан" (MNP-10.94%) болон "Авто импекс" ХК (AOI-8.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 362 ширхэг үнэт цаасыг 32.6 сая төгрөгөөр арилжив.

"TOP 20" индекс 1.06 хувиар буурч 16299.5 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,500,150,886,315.08 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 


Холбоотой мэдээ