Зарим нутгаар зуншлага оройтжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-07-07 21:49:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн өмнөд зүгийн зарим сумын нутгаар зуншлага тааруу оройтож, бод мал тэвээрэг аваагүй, шар үсээ гээгээгүй байна гэж аймгийн  Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий ярилаа.

Энэ сарын эхний байдлаар газрын гарц Могод, Гурванбулаг, Баяннуур, Рашаант суманд муу, бусад сумын нутгаар  сайн үнэлгээтэй байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Нийт нутгаар ургамлын өндөр 3-8 см ургасан байна. Тэшиг, Хутаг-Өндөр,  Сэлэнгэ, Булган, Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Хангал суманд нэг га талбайд 0,7-2,6 центнер ургацтай бусад суманд ургац тодорхойлох хэмжээнд хүрээгүй байна гэж цаг уурын технологи инженер Д.Энхээ хэллээ.

Холбоотой мэдээ