Тувагийн иргэдэд тарвага агнахгүй байхыг зөвлөжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-07-08 13:14:21

МОСКВА. /TASS/. Хөрш Монгол улсад тарваган тахал гарсантай холбогдуулан ОХУ-ын Тува улсын иргэдэд тарвага агнахгүй, махыг нь хүнсэндээ хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Энэ тухай тус улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам мэдээлсэн байна.


Тува улстай хил залгаа оршдог Монголын баруун нутгийн Ховд аймагт тарваган тахлын хоёр сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоогоод байгаа юм. Долдугаар сарын 6-нд мөн Орос, Хятадтай хил залгаа оршдог Баян-Өлгий аймагт 15 настай хүүхдээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, эмнэлэгт хүргэгджээ. 


Түүнчлэн ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улсад тарвага агнах, махыг нь хүнсэнд хэрэглэхийг хориглож, хил орчмын бүсэд эргүүлүүд гаргасан байна. 



Холбоотой мэдээ