Онцгой байдлын алба хаагчдад автомашин, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-07-08 15:02:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, НЗДТГ-аас Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн автомашин, тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.


Тодруулбал, Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах аврах 74 дүгээр ангид “камаз” маркийн шуурхай албаны автомашин нэг, нийслэлийн Аврах анги-105-д туулах чадвар сайтай дөрвөн дугуйт мотоцикль гурван ширхэгийг тус тус гардуулсан юм.


Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “Энэ сард багтаан аврах ажиллагаа, эмнэлгийн зориулалтын болон ой хээрийн түймэр унтраах зориулалтын гурван автомашин, аврах ажиллагааны зориулалттай “Холматро” маркийн нэг ком багаж хүлээлгэн өгнө. Ингэснээр нийслэлийн Онцгой байдлын газрын автомашин техник, багаж хэрэгслийн бэлэн байдал тодорхой хувиар дээшлэн хүчин чадал сайжирч, нийслэлийн ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг гал түймэр, гамшиг ослоос авран хамгаалахад томоохон хувь нэмэр болно” хэмээв.


Холбоотой мэдээ