Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-08 21:37:10

Ховд /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд усархаг аадар бороо орох тул малчид, иргэд, тээвэрчид болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Тодруулбал, энэ сарын 10, 11, 12-нд зарим газраар, 8, 9-нд ихэнх нутгаар түр зуурын усархаг аадар бороо орох нөхцөл бүрджээ. Мөн сүүлийн үед гол усны түвшин нэмэгдэж, үерлэж байгаа тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ховд аймгийн УЦУОШТ-өөс анхааруулж байна.   

Холбоотой мэдээ