Үерт өртсөн гэр бүлд таван ханатай гэр олголоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-07-09 17:43:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Үерт өртөж гэр орон, эд материалын хохирол амссан Есөнзүйл сумын малчин Л.Батжаргалын гэр бүлд иж бүрэн таван ханатай гэр олголоо.

Энэ сарын 2-ны өдөр орсон усархаг, хүчтэй борооны улмаас  тус сумын Хайрханы 3 дугаар багийн “Улиастын өвөр” гэх газар зусч байсан малчин Л.Батжаргалынх уруйн үерт өртөж, гэр орон нь урссан юм. Аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан бүрэлдэхүүн тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцаад аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс таван ханатай гэр олгоод байна.

Мөн уруйн үер буусан уг газарт цэвэрлэгээ, сэргээн босголтын ажлыг хийлгэхээр ХХҮГ-ын “Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр”-т хамрагдаж буй 14 иргэнийг ажиллуулж байна.

Холбоотой мэдээ