Баяр наадмаар эрүүл мэндийн төвүүд ажиллана

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-07-09 16:30:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10-15-нд эмнэлгийн тусламж үйлчилгээний хариуцлагатай жижүүр ажиллах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

Үндэсний их баяр наадмаар Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн 2 кабинет, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагт иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга энэ сарын 10-15-ныд хариуцлагатай жижүүр ажиллуулах талаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” тушаал гаргасан байна. 

Холбоотой мэдээ