Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг нээлээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-07-10 09:18:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дархан чиглэлийн болон  Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох авто замыг өнөөдөр нээлээ.


Хүчтэй аадар борооны улмаас автозам, замын байгууламжууд үерт эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх замыг өчигдөр оройноос эхлэн түр хугацаагаар хаагаад байсан юм.


Бусад чиглэлийн зам хэвийн байгааг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ