Ховд аймгаас гурван сурагч ЭЕШ-д 800 оноо авчээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-10 12:12:29

Ховд /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар долоодугаар сарын 02-05-ны өдөр болсон. 

Ховд аймгийн хэмжээнд 738 шалгуулагч буюу давхардсан тоогоор 2234 хүүхэд шалгалт өгчээ. Үүний 127 нь өмнөх оны төгсөгч байжээ.

Нийгмийн тухай мэдлэг хичээлээр 2, монгол хэлний хичээлээр 1, нийт 3 шалгуулагч 800 оноо авсан байна.

Аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар ЭЕШ-ын нэгдсэн дүнг гаргахад энэ жилийн тухайд өмнөх оныхоос 12.6 оноогоор өссөн үзүүлэлттэй байна гэж БСУГ-аас мэдээллээ.

Тодруулбал, монгол хэлний хичээлийн үзүүлэлт 12.9 хувь өссөн. Харин газар зүйн хичээл 100.2 оноогоор, физикийн хичээл 27.7 оноогоор өссөн үзүүлэлттэй байна. 

Мөн энэ жил Монгол Улсын түүх хичээлийн үзүүлэлт 37.7 оноогоор буурчээ.   

Холбоотой мэдээ