Хурдан хязаалан насны морьд барианд орлоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-07-10 12:29:16

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадам, Тулгар төр байгуулсны 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-ны өдөр хурдан хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.


Аймгийн баяр наадмын хурдан хязаалан насны морьдын уралдаанд 50 гаруй алтан туурт мордсоноос:

-Түрүү магнайд- Шарга сумын уяач А.Бямбадашийн халтар

-Аман хүзүүнд-Цээл сумын уяач Б.Хүрэлбаатарын хар

-Айргийн гуравт- Дэлгэр сумын уяач н.Тэрбишийн хүрэн

-Айргийн дөрөвт-Бигэр сумын уяач Х.Пэрэнлэйдашийн бор

-Айргийн тавд-Бигэр сумын уяач Ё.Хатанбаатарын бор хязаалангууд тус, тус хурдалж, уясан эзэн, унаач хүүхэд, хурсан олноо баясгалаа. 

Өнөөдөр буюу 07 дугаар сарын 10-нд эрлийз гурван насны морьд уралдах юм. Харин маргааш хөтөлбөр ёсоор азарга, соёолон, шүдлэн, даага, жороо морьд, баяр наадмын сүүлийн өдөр буюу 12-нд их насны морьд уралдан “Мандалтын дөрөлж”-д болох ажээ.


Холбоотой мэдээ