Б.Ундармаад холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлов

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-07-10 16:27:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн асан  Б.Ундармаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 21-ны 9:00 цагт товлож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.


Тэрээр УИХ-ын гишүүн байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны 08 дугаар сарын 24-нд “Доктор мэйк” ХХК-д 800 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргуулсан хэмээн хуулийн байгууллагууд үзэж, албан тушаалаа урвуулан ашиглаж, улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгосон гэх хэргээр яллах дүгнэлт үйлдсэн юм.


Уг хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 8-нд хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлыг нэг удаа хойшлуулж байжээ.

Холбоотой мэдээ