Олон улсын сэтгүүлчдийн холбооны 31 дэх Их хурал Монголд болно

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-07-10 17:22:06
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сэтгүүлчдийн холбоо /ОУСХ/-ны 31 дэх Их хурлыг 2022 онд Монгол Улсад зохион байгуулахаар ОУСХ-ны Гүйцэтгэх хороо шийдвэрлэжээ. 


Тодруулбал, МСНЭ гурван жил тутамд зохион байгуулдаг тус хурлыг 2022 онд Монгол Улсад зохион байгуулах саналаа илэрхийлснээс хойш жил орчмын дараа шалгаруулалт эцэслэгдэж, сүүлийн шатанд тунасан гурван улсаас Монголыг сонгосон байна.


Уг хурлын хүрээнд манай улс 170 орчим орны 400 гаруй сэтгүүлчийг нэгэн дор хүлээн авна. Энэ нь эх орноо олон улсад сурталчлах томоохон боломж бөгөөд зарим байгууллагууд Монголыг таниулах арга хэмжээ хамтран зохион байгуулах саналаа МСНЭ-д хүргүүлээд эхэлжээ.


ОУСХ-ны 30 дахь удаагийн их хурал 2019 онд Өмнөд Африкийн Тунис улсад болсон билээ. 


Холбоотой мэдээ