БНХАУ гадаадын 23 компаниас махан бүтээгдэхүүн импортлохоо түр зогсоожээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-07-11 10:24:38

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын эрх баригчид коронавирусний халдвар илэрсний дараа гадаадын 23 компаниас махан бүтээгдэхүүн имдортлохоо түр зогсоолоо гэж тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.


“Сүүлийн үед коронавирусний дотоодын дэгдэлт гарсантай холбогдуулан гадаадын мах боловсруулах аж ахуйн нэгжүүд болон далайн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, зарим аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний импортыг түр зогсоох шийдвэр гаргалаа. Одоогийн байдлаар Герман, АНУ, Бразил, Их Британи болон бусад орнуудын мах боловсруулах 23 компанийн бүтээгдэхүүнийг импортлохоо түр зогсоов" гэж мэдэгдэлд дурдсан байна.


23 аж ахуйн нэгжийн 10 нь Хятадын талын хүсэлтээр бүтээгдэхүүнээ экспортлохыг түр зогсоосон байна. Харин зарим компани Хятад руу бүтээгдэхүүн нийлүүлэхээ түр зогсоох шийдвэрийг өөрсдөө гаргажээ.


Ажилтнуудынх нь дундаас коронавирусний халдварын тохиолдол илэрсний дараа Америкийн “Tyson” компанийн махан бүтээгдэхүүнийг Хятад руу импортлохыг түр зогсоосныг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар урьд нь мэдээлсэн билээ. Үүнээс гадна, Германы “Toennies” концерны мах комбинатын бүтээгдэхүүнийг импортлохоо түр зогсоосон байна. Уг үйлдвэрийн 600 орчим ажилтнаас коронавирусний халдвар илэрчээ.  


Холбоотой мэдээ