Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Ц.Нямдоржийн сартай зээрд азарга түрүүллээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-07-11 14:52:07

Төв /МОНЦАМЭ/.  Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99, Төв  аймаг байгуулсны 97, Зуунмод хот байгуулсны 78 жилийн  үндэсний их баяр наадам хурдан азарганы уралдаанаар эхэллээ.

Нийт 64 азарга уралдааны замд хурдалснаас Говь-Алтай  аймгийн Жаргалант сумын Цэрэндагвын Нямдоржийн сартай зээрд азарга түрүүллээ.

Аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын Цэрэнпунцагийн Дашнямын Хээр алаг, айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын Баянмөнхбатын Алтанхуягийн хүрэн, айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын Палмын Гөлөгөөгийн Хүрэн, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын Ишийн Өлзийхутагийн Зээрд азрага тус тус хурдлан ирж хурсан олныг баясгалаа. 

Холбоотой мэдээ