АНУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдол дахин дээд үзүүлэлт хүрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-07-11 13:21:49

ВАШИНГТОН. /The Washington Post/. Өнгөрсөн хоногт АНУ-д илэрсэн коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо 67 мянга давж, өдөрт илэрсэн халдварын тохиолдол дахин хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн байна.


“The Washington Post” сонинд мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д коронавирусний халдварын 67149 шинэ тохиолдол бүртгэгджээ. 


Өмнө нь ДЭМБ-ын гүйцэтгэх захирал Майк Райан дэлхий дахин коронавирусний цар тахлын “эхний давлагааны” оргил үед хэвээр байгааг анхааруулжээ. Үүний зэрэгцээ ДЭМБ Европын улс орнуудыг “COVID-19”-ийн хоёр дахь давлагаанд бэлтгэж, цар тахалтай холбогдуулан авсан хязгаарлалтаа цуцлах гэж яарахгүй байхыг анхааруулсан байна.


Бямба гаргийн өглөөний байдлаар дэлхий даяар 12 630 872 хүн халдвар авснаас 562 888 хүн нас барсан бол 7 366 488 хүн эдгэрчээ. Халдвар авсан болон нас барсан хүний тоогоор дэлхийн улс орнуудын дунд АНУ тэргүүлсэн хэвээр байна. Тус улсад 3.2 сая гаруй хүн халдвар авч, 136 мянга гаруй хүн нас баржээ. 



Холбоотой мэдээ