Орхон аймгийн баяр наадмаар 128 бөх барилдана

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-07-11 14:46:19
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын нээлтийн ёслол боллоо.

Энэ жилийн баяр наадмын нээлтийг аймгийн Хүүхэд, залуучуудын театрын Ерөнхий найруулагч, Е.Баярмагнай найруулж, 150 гаруй уран бүтээлч оролцлоо. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Д.Батлут, Н.Алтанхуяг болон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар оролцож наадамчин олонд мэндчилгээ дэвшүүллээ.

Орхон аймгийн баяр наадамд хүчит 128 бөх зодоглоно. Баяр наадмын эхний өдөр буюу 7-р сарын 11-нд хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа болох бол Морь барианы газарт соёолон, хязаалан, шүдлэн,  дааганы уралдаан болно. Цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд үндэсний сурын харвааны тэмцээн болно.  

Холбоотой мэдээ