Өлзийт сумын баг Шагайн харваанд түрүүлэв

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-07-12 16:54:10
Баянхонгор /МОНЦАМЭ/. Үндэсний шагайн харваан наадамд найман сумын 12 багийн 120 харваач оролцлоо. Үүнээс Монгол Улсын мэргэн 2, Харьшгүй мэргэн 1, аймгийн Гоц мэргэн 36 харваач оролцсон нь шагайн харвааны наадмыг улам илүү чимэгтэй, чансаатай явуулах нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Шагайн харвааны цуваа харвааны төрөлд Бууцагаан сумын харваач Э.Мөнх-Эрдэнэ түрүүлсэн бол хоёрдугаар байрт Шинэжинст сумын харваач Б.Батхуяг, гуравдугаар байрт Өлзийт сумын харваач Г.Баттогтох орлоо.
Багийн харвааны төрөлд нэгдүгээр байрт Г.Баттогтох ахлагчтай Өлзийт сумын баг орсон бол, хоёрдугаар байрт Г.Ганбаяр ахлагчтай Заг сумын баг, гуравдугаар байрт Ц.Цэдэвсүрэн ахлагчтай Богд сумын баг тамирчид орж оноо мэргэнээрээ шалгарав.
Энэ үеэр Хүрээмарал сумын харваач Б.Жамсрандорж Аймгийн Гоц мэргэн цол тэмдэг хүртсэн юм.
Холбоотой мэдээ