15 настай О тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нас барлаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-07-12 17:23:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хавхаар тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй 15 настай О нь тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас барсантай холбогдуулж, аймгийн Онцгой комисс 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр шуурхай хуралдлаа.


Тус хурлаар дээрх сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай суманд хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэсэн тул иргэдийг тус 5 сумын чиглэлд зорчихгүй байхыг аймгийн Онцгой  комиссоос анхаарууллаа. 

Холбоотой мэдээ