Гэр бүлийн хосууд аймгийн мэргэн цол хүртлээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-07-14 16:42:55

Булган /МОНЦАМЭ/ Гэр  бүлийн хоёр аймгийн мэргэн цол хүртсэн наадам боллоо гэж  Булган аймгийн баяр наадмын үндэсний сурын харвааны комиссоос мэдээллээ. Тодруулбал тус  аймгийн баяр наадмын үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй харваачдаас цэц мэргэнээрээ тодорсон Г.Содбилэг, П.Лхамаасүрэн нар нэг гэр бүл аж.

Аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд 30 шахам сурчид цэц мэргэнээ сорьлоо. Эрэгтэй харваачдаас Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Орхон аймгийн “Хангарьд” спорт клубын харваач, спортын мастер, аймгийн гарамгай харваач Г.Содбилэг 34 оноогоор түрүүлж, аймгийн мэргэн цол хүртлээ. Булган аймгийн Булган сумын харьяат, спортын мастер, аймгийн гарамгай харваач М.Лхагасүрэн, Тэшиг сумын харьяат аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харваач Б.Мөнх-Эрдэнэ удаах байр эзэллээ. Эмэгтэй харваачдаас Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, Орхон аймгийн “Хангарьд” спорт кдубын харваач, спортын дэд мастер П.Лхамаасүрэн 32 оноогоор түрүүлж, аймгийн мэргэн цол хүртлээ. Булган аймгийн Булган сумын харьяат “Өлзийбүрэн” сурыг холбооны залуу харваач М.Мөнхзул, мөн холбооны харваач, аймгийн мэргэн Т.Мөнгөнтуяа нар эхний байранд шалгарлаа.

Холбоотой мэдээ