Үндэсний сурын харваанд шинэ мэргэчүүд төрлөө

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-07-14 09:46:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадам Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, аймгийн баяр наадмын Үндэсний сурын харваа амжилттай зохион байгуулагдаж шинэ мэргэчүүд төрөн гарлаа.

Сурын харвааны эрэгтэй төрөлд: Тэргүүн байранд Жаргалан сумын харьяат, Сумын мэргэн ГБХЗХГ-ын харваач Намхайнямбуугийн Пүрэвжал-аймгийн 30 оноогоор Аймгийн Мэргэн цолны болзол, дэд байранд Халиун сумын харьяат Нэгдүгээр цэцэрлэгийн харваач  Д.Давааням 28 оноогоор Аймгийн Гарамгай харваач цолны болзол, гуравдугаар байранд Жаргалан сумын харьяат Спортын мастер, аймгийн гарамгай харваач Б.Шаравнямбуу 27 оноо, дөрөвдүгээр байранд Бугат сумын харьяат "Тэнүүн нутаг" ХХК-ийн харваач, Сумын мэргэн Н.Батбаяр 27 оноо, тавдугаар байранд Төгрөг сумын харьяат "Хантайшир-Эрдэм" цогцолбор сургуулийн харваач Аймгийн Гоц, Спортын дэд мастер Б.Дугар 27 оноогоор тус тус шалгарсан юм.

Харин эмэгтэй төрлийн тэргүүн байранд Шарга сумын харьяат “Монсуль”ХХК-ны залуу харваач М.Отгонжаргал 32 оноогоор Аймгийн мэргэн цолны болзол хангасан бол удаах байруудад Тонхил сумын уугуул, Дарив сумын харьяат “Цэц хараат” харваачдын холбооны харваач Т.Сайнбаяр 26оноогоор Аймгийн Гарамгай харваач цолны болзол, Эрдэнэ сумын харьяат Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харваач Э.Цэцэгмаа 25 оноогоор Аймгийн Гоц харваач цолны болзол, Дэлгэр сумын харьяат “Дэвжих цэц” холбооны харваач сумын мэргэн Г.Золзаяа 23 оноо, Цээл сумын харьяат Есөнбулаг сумын 12 жилийн 3-р сургуулийн харваач, Сумын гарамгай харваач Д.Нямсүрэн 22 оноогоор тус тус эхний таван байрт шалгарлаа.


Холбоотой мэдээ