Т.Баяржавхлангийн хээр үрээ түрүүллээ

Монголын мэдээ | Спорт
192@montsame.mn
2020-07-13 17:13:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монголын Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадамд шүдлэн насны 252 хурдан хүлэг шандас сорихоор 15.40 цагт бүртгүүлэв. 

Үүнээс 60 гаруй морьд уралдаж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Баяржавхлангийн хээр үрээ түрүүлж торгон жороо өргүүлөв. 


Аман хүзүүнд Завхан аймгийн Отгон сумын харьяат А.Лхагвагийн хүрэн үрээ,

Айргийн гуравт Дорнод аймгийн Халх гол сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Батсүхийн хүрэн үрээ,

Айргийн дөрөвт Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Н.Дөлгөөний халиун үрээ,

Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат У.Тамирын хул халзан үрээ хурдлав.




Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ