Монгол Улсын хэмжээнд 13 мянган хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
sodonizm@gmail.com
2020-07-15 12:40:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 8-наас хойш 13310 хүнд коронавирусний  тандалт судалгаа, лаборторийн шинжилгээ хийсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.


Өнөөдрийн байдлаар дотоодод халдвар илрээгүй бөгөөд гадаадаас ирсэн 261 иргэнээс вирус илэрсэн. Үүнээс 207 нь эдгэрсэн бөгөөд 39 нь сувилалд ажиглалтад, 55 нь гэрийн хяналтад байна. Харин 109 хүн хяналт тандалтын хугацаа дуусчээ. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нийт халдварын 181 нь ОХУ-аас ирсэн иргэдээс илэрчээ.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, "Вирус илрэх үедээ 30 гаруй хувьд нь  эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй байгаа бол 27 хувьд нь толгой өвдөх, 13 хувьд нь хамар битүүрэх, 39 хувьд нь хоолой өвдөх, 34 хувьд нь ханиалгах 13-22 хувьд нь сульдах, ядрах, нус гоожих гэх мэт шинж тэмдэг илэрч байна.  Эдгээр шинж тэмдэг нь хөнгөн балархай үед 2-3 хоног үргэлжлээд гайгүй болж байна. Хамар, хоолой хатгах, сэрүүлгэх шинж тэмдэг 2-10 хоног үргэлжилж байна. Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Дорноговь аймгийн Хангимандал, Замын-Үүд боомтод шинжилгээ хийж байна. Өмнөговь аймагт түргэвчилсэн тестээр 260 гаруй шинжилгээ хийлээ. Хангимандал, Замын-Үүд боомтод сорьцоо өгч явуулах зарим үед ЗӨСҮТ-ийн явуулын лабортори ажиллаж, 1224 хүнд шинжилгээ хийсэн. Нийт батлагдсан тохиодолын 225 буюу 86.2 хувь анхны шинжилгээгээр, 30 буюу 11.4 хувь нь 2 дахь давтан шинжилгээгээр илэрсэн байна . Харин 6 буюу 2.4 хувь нь 3 болон 4 дэх давтан шинжилгээ авсны дараа халдвар батлагдсан байна" гэлээ.

Холбоотой мэдээ