Голын усанд хараа хяналтгүй тоглож байгаа хүүхдүүдийг ар гэрт нь хүлээлгэж өгч байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-07-16 09:19:19

Дорнод /МОНЦАМЭ/. Онцгой байдлын алба хаагчид Хэрлэн гол дагуу эргүүл хяналт хийж, нэг өдөрт л гэхэд голын усанд хараа хяналтгүй  сэлж тоглож байгаа 30 орчим хүүхдийг Эрэн хайх анги дээр авчирч, ар гэрт нь хүлээлгэн өгч байна. Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутаг Модон гүүр орчмоор хүүхдүүд хараа хяналтгүй олноороо тоглодог, голдуу 7-13 насныхан гэдгийг тодотгож байв. Харамсалтай нь эцэг эхчүүдээс “Хүүхдээ хаана байгааг мэдэж байна уу” гэж асуухад мэдэхгүй байх нь дийлэнх гэнэ. Энэ мэтчилэн ар гэртэй нь холбогдож хүлээлгэж өгдөг ч дараагийн өдрүүдэд үерлэсэн голд сэлж тоглож байхтай нь дахиад л таарах нь хэвийн үзэгдэл болжээ.

Эргүүл хяналтын багт Цагдаагийн газар, ГБХЗХГ, Улаан загалмайн нийгэмлэгийн мэргэжилтнүүд мөн ажиллаж байгаа юм.  Хүмүүс олноор очдог хэсгүүдэд 08.00-20.00 цагийн хооронд завьт болон мотоциклоор хяналт тавьж байна гэж мэдээллээ. Түүнчлэн иргэд голын эрэг тохойд архидах үзэгдэл тасрахгүй байна.  

Холбоотой мэдээ