Коронавирусээр халдварласан 7.9 сая хүн эдгэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-07-16 12:30:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд өнгөрсөн 24 цагт 209 мянган хүн шинээр коронавирусний халдвар авч 5 мянга гаруй хүн энджээ. Шинэ тохиолдлын тоо энэ сарын 14-нийнхөөс 7 мянгаар нэмэгдсэн бол нас баралт ижил түвшинд байна. 


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр коронавирус халдвар дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж 13 сая 659 мянган хүн өвчилж, 595 мянган хүн эндсэнийг танилцууллаа. Одоогоор 7.9 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 5 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. 


Өнгөрсөн 24 цагт АНУ-д 60 мянга, Бразилд 39 мянга, Энэтхэгт 29 мянган хүн халдвар авсан байна. ОХУ-д 6 мянга 4 зуун 22 хүн шинээр халдвар авч 156 хүн эндсэн байна. Манай  улстай хил залгадаг Буриад, Тува, Читэд өвчлөл өмнөх өдрийхөөс 32-47 тохиолдлоор нэмэгджээ.


Эрдэмтэд шинэ коронавирусны халдварын эхэн үед хүний биеийн арьсан дээр тууралт гархаас гадна аман дотор тууралт хилэн дээр шарх гарах нь халдвар авч байгаа эхний шинж тэмдэгүүд байж магадгүй гэж үзжээ. Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.


О.Сэрүүнээ

Холбоотой мэдээ