Б.Эрдэнэбатын шүүх хурлыг энэ сарын 24-нд товлов

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-07-16 16:21:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 24-нд 13.30 цагт товлосныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.


Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар залилах, тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар мөнгө угаах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар залилах, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар мөнгө угаах хэрэгт  яллах дүгнэлт үйлджээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авжээ.


Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь 2016 оны 11 дүгээр сард компанидаа хөрөнгө оруулалт хийх нэрээр 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-иас залилан авсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Холбоотой мэдээ