Завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-07-16 16:11:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дэлгэрмөрөн голын эрэг дагуу Завьт болон хөдөлгөөнт  эргүүл ажиллуулж байна.

Мөрөн нисэх нэгдүгээр багийн нутаг Цагаан эргээс Урандөш наймдугаар багийн нутаг, Хилэнтийн гүүр хүртэл аврах завь явж, амралт, аялал зугаалгаар явж буй иргэдэд ухуулга сурталчилгаа зохион байгуулж байна. Энэ үеэр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг, гол дотор тоглуулахгүй байх талаарх зөвлөгөөг амрагч, аялагчдад өгч хяналт тавин ажиллаж байна. Мөн ойрын өдрүүдэд орсон борооны улмаас гол мөрний ус нэмэгдэж байгаа тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулжээ. 

 

Холбоотой мэдээ