Виртуал аялал туршив

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-07-16 16:07:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Аялал жуулчлалын холбоо Герман улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгонд виртуал аялал туршжээ. 

Орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжиж гадаад, дотоодын аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх зорилготой энэ аяллын онцлог нь жуулчдын сонирхол татам Монголын байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газар нутгийг технологийн туслажтайгаар дэлхийн хаанаас ч үзэж болох боломжийг олгож буйд оршиж байгаа юм. 

Дулаанхаан тосгонд ийм аялал хөгжүүлэхийн тулд “Хөвчит нум” нөхөрлөл байгуулжээ. Ингэснээр орон нутгийн 6 ирэн ажлын байртай болов. Туршилтын виртуал аялалд АНУ, Герман, АНЭУ, Хонгконгоос жуулчид хамрагджээ. 





Холбоотой мэдээ